300 гаруй багш цуглаанд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-08-31 15:22:00
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо өчигдөр Алтай хотын төв талбайд цуглаан хийлээ.
Нийтдээ сургууль, цэцэрлэгүүдийн 300 гаруй багш нар оролцсон цуглаанаас багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлье, хариуцлагаа өндөржүүлье, багш нарын нэр хүндийг өсгөе хэмээн уриалж, үүний зэрэгцээ боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардлаа.
Цуглаанд оролцогсод багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагаа Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд болон аймгийн Засаг дарга С.Гансэлэмд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэд есдүгээр сарын 11 гэхэд шаардлагын хариугаа авах ажээ.
 
                                                                                                                           Ш.Цоодол
Related news