700 тонн хадлан бэлтгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-09-04 20:38:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нутагт энэ жил ихээхэн гантай байснаас хадлан бэлтгэдэг газруудад өвс төдийлөн сайн гараагүй байна.

Тус аймгийн Шарга сумынхан усалгаатай талбайгаас жил бүр багагүй хадлан бэлтгэдэг уламжлалтай. О.Амарсайхан даргатай “Зэрэглээт Шарга” хоршооны 16 хадланч 28 нуруу буюу 700 тн хадлан бэлтгэж малчид иргэдийн хэрэгцээнд нийлүүлээд байна. Гантай жил гэхэд бид бага талбайгаас арвин хадлан авлаа хэмээн тэд өгүүлж байв.

Ш.Цоодол

Related news