Дэлхийн хамгийн том ядуусын хороололд гал гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /Шиньхуа/. Энэтхэгийн Мумбай хотод орших тус улсын хамгийн том ядуусын хорооллын нэгэн агуулахад гал гарчээ.
Энэ тухай тус улсын цагдаа нар мэдэгдсэнийг Хятадын “Шиньхуа” агентлаг уламжиллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, өнөө өглөө Дхарави хорооллын хоёр давхар хувцасны агуулахын нэгэн өрөөнөөс гал гарч эхэлж, улмаар гал барилгыг бүхэлд нь хамарчээ.
Галын улмаас хүн амиа алдсан эсэх болон хохирлын хэмжээ хараахан тодорхойгүй байна.
Цахилгааны богино холболт үүссэний улмаас гал гарсан байж магадгүй аж.
700 мянган оршин суугчтай Дхарави нь Энэтхэгийн төдийгүй дэлхийн хамгийн том ядуусын хороолол гэнэ.
Өнгөрсөн онд тус хороололд томоохон гал түймэр гарсны улмаас 150 гаруй айлын “овоохой” шатаж байжээ.

Г.Доржханд