Ил задгай байгаа төмс, хүнсний ногоо хөлдөж болзошгүйг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-26 11:09:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нийт сумдын нутгаар агаарт 1-6 градус хүйтэн хонох тул ил задгай байгаа төмс, хүнсний ногоо хөлдөж болзошгүйг анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр,  өдөртөө ихэнх сумдын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/сек. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/сек.  Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна. 2017 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 27-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд ихэнх сумдын нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орно.  Салхи баруун хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх ажээ.  
Ч.Отгонцэцэг
Related news