Налайхад гурван хүн осолдож амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-10 16:12:48

Налайхын уурхайд өнгөрөгч шөнө гурван хүн осолдсон хэрэг гарчээ. Тэд аврагчдын тусламж авч чадалгүй амиа алдсан байна.

 Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах үйл ажиллагааг нь зогсоосон уурхайн цооногт 38-56 насны гурван иргэн нүүрс олборлож байжээ. Налайх дүүргийн долдугаар хороонд оршин суудаг 38, 56 насны хоёр эрэгтэй, 41 настай эмэгтэй ийнхүү осолдсон  байна. Тэд уурхайн цооногт  шөнийн цагаар  нүүрс олборлож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас нас барсныг тогтоожээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Ж.Батсайхан

Related news