Барилгын салбарын ашиглалтын зардал тооцох сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-11-11 09:40:00

Германы Олон улсын хамтын нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төсөл, Ховд аймгийн ИТХ-аас хамтран “Ашиглалтын нийт хугацааны зардал тооцох аргачлал” сургалт зохион байгууллаа.

Уг сургалтанд орон нутгийн болон төсвийн хөрөнгө оруулалтад барилга байгууламжийн ашиглалтын зардлыг үр ашигтай төлөвлөх, аливаа хөрөнгө оруулалт хийхэд анхаарах багц зардлуудыг тооцох аргачлал, загваруудыг жишээн дээр үзүүлсэн байна.

 Хэрхэн ашиглалтын зардлыг бодитоор тооцож хөрөнгө оруулалт хийснээр гаргасан зардлаа нөхөх аргачлалыг заасан, өргөн сэдвүүдийг хамарсан ач холбогдолтой лекц боллоо.

Тус лекцэнд аймаг сумын ИТХ-ийн 21 төлөөлөгч, Барилга зураг төсвийн компаниуд, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын мэргэжилтнүүд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын байгууллагуудын удирдлагууд болон мэргэжлийн сургуулийн багш, оюутнууд оролцсон юм. 

А.Бямбасүрэн

Related news