Монголын далбаагаа 35 мянган метрийн өндөрт мандууллаа.

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2015-11-11 10:00:49
https://www.facebook.com/chadraabal

Монголын хэсэг залуус бид Дува Сохор хэмээх капсул сансарт хөөргөж, Монголын тугийг 35 мянган метрийн өндөрт, Гүррагчаа гуайн дараа 2 дахь удаагаа мандууллаа.

Байршил тогтоогч систем, смартфон, сенсорууд, камер, шүхэр зэргийг найз нөхдийн хамт бүтээн хэт өндрийн бvcэд сансарын капсулыг АНУ-н Миннесотта мужаас амжилттай хөөргөн, хүлээн авав. Бид нар зуны амралтаараа эх Монгол орныхоо нэрийг өндрөөс өндөрт өргөж, санаа нийлээд хийвэл Монголчууд санаснаа бүтээх чадвартай гэдгийг харуулах зорилго тавьсан юм.

Капсул маань хэт өндөрт -80 хэм хүрэхэд хөлдөж зураг авалтанд алдаа гарсан боловч амжилттай дарсан 800 гаруй зурагнаас дээжлэн, явцын зургийн хамт энд орууллаа. Зураг бүрийн дор тайлбар бичсэн тул цаг гарган үзээрэй. Удахгүй нислэгийн тухай видео орохоор бүр тодорхой болох байх.

 

Comments