Хортон мэрэгчдийг устгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх арга хэмжээг Баянхонгор аймгийн хангай, тал хээрийн 12 суманд хийж байна.
Энэ онд сумын орон нутгийн хөгжлийн сангийн 82 сая, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 50 сая, улсын төсвийн 264 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг хийж байгаа аж.
Микробиологийн аргаар 275.0 сая төгрөгөөр 27.5 мянган га-д гүйцэтгэж, энгийн механик аргаар 121.0 сая төгрөгөөр 79.3 сая га талбайд тус ажлыг хэрэгжүүлж байгааг албаныхан мэдээллээ. Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх арга хэжээний гүйцэтгэлийн явцыг газар дээр нь хяналт хийж байгаа учир алив асуудал, хүндрэл бэрхшээлгүй байгааг мөн хэлэв.
Б.Мөнхзул