Рохинжачуудын тосгодын гуравны нэгийг нь галдан шатаасан байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-18 13:19:49
НЕЙПЬИДО. /Ройтерс/.  Мьянмарын хойд нутгийн Ракхайн муж дахь үндэстний цөөнх рохинжачуудын тосгодын гуравны нэг гаруйг галдан шатаасан нь хиймэл дагуулаас авсан зургуудад хийсэн дүн шинжилгээнээс харагдаж байна гэж хүний эрхийн төлөө тэмцэгч олон улсын төрийн бус байгууллага мэдэгджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Ракхайн мужид Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн рохинжа босогчдыг дарах ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу энэ оны наймдугаар сарын 25-наас хойш хөрш Бангладеш руу 580 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн дүрвээд байгаа юм.

“Хьюман Райтс Вотч” ТББ-аас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд “Ракхайн дахь рохинжачуудын 866 тосгоны 288-ыг нь бүрэн болон хэсэгчлэн галдан шатаасан байна” гэжээ.

Аюулаас хамгаалах хүчнийхэн босогчидтой тэмцэх ажиллагаа явуулахаа зогсоосон гэж Мьянмарын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 5-нд мэдэгдсэнээс хойш 66 тосгон шатсан гэж тус ТББ цохон тэмдэглэсэн байна.
Г.Доржханд
Related news