Трамп руу Оросын далбаа шиджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн иргэн Райан Клейтон гэгч нь мягмар гарагт АНУ-ын Конгрессын Сенатын нэг байранд тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп руу Оросын хэд хэдэн жижиг далбаа шидсэн байна. Америкийн төрийн тэргүүн Сенат дахь Бүгд найрамдах намын олонхийн бүлгийн дарга Митч Макконеллын хамт сэтгүүлчид болон цугларагсдын дэргэдүүр явж өнгөрөх үед түүн рүү ийнхүү далбаа шидсэн Р.Клейтон нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчид итгэл хүлээлгэхгүй байхыг уриалсан өргөх бичигт гарын үсэг цуглуулж буй Americans Take Action ("Америкчууд арга хэмжээ авч байна") нэгдлийн идэвхтэн ажээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, дээрх нэгдлийн идэвхтнүүд Конгресст зохих сонсгол явуулахыг уриалсан өргөх бичигт шаардлагатай 800 гарын үсгээс 478-ыг нь цуглуулаад байгаа юм байна.
"Америкчууд арга хэмжээ авч байна" нэгдэл нь өөрийгөө “жирийн америкчууд – багш, инженер, идэвхтэн, өмгөөлөгч, үйлдвэрчний эвлэлийн ажилтан, эрдэмтэн, сувилагчдын” нэгдэл гэж тунхагладаг бөгөөд “чөлөөт, шудрага сонгууль, бүтээлч ба эрх тэгш эдийн засгийн төлөө, интернет дэх эрх чөлөө, нээлттэй байдлын эсрэг заналхийллийн эсрэг тэмцэх” зэрэг зорилтыг өмнөө тавьдаг ажээ.
https://www.youtube.com/watch?v=3W021blGsrE&feature=youtu.be

Л.Батбаяр