Бээжинд агаарын бохирдлын шар өнгийн сэрэмжлүүлэх дохио зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБээжингийн Агаарын бохирдлын хяналтын газраас 11 дүгээр сарын 13 ны өглөө 20 цагаас эхлэн Бээжин хотноо агаарын бохирдлын шар өнгийн сэрэмжлүүлэх дохиог зарлажээ.
Сүүлийн өдрүүдэд Бээжингийн агаарын бохирдол дундаас дээш түвшинд хүрч ойрын өдрүүдэд бохирдол буурахгүйг албаныхан анхааруулжээ.
Шар өнгийн сэрэмжлүүлэх дохио зарласнаар Агаарын хяналтын байгууллагаас барилгын тоосжилтын түвшинд хяналт тавих, хот даяар барилга нураах зэрэг газар шороо, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, гол замуудын цэвэрлэгээ, чийгшилтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авах аж. Мөн иргэд эрүүл мэнддээ анхаарч, хүүхэд хөгшид эдгээр өдрүүдэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм байна. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн цаг агаарын хүйтрэлтэй холбогдуулан агаарын бохирдол буурах магадлалтай байгаа аж.
Бээжин хот. Д.Энхчимэг