Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийг унаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-13 21:31:45
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн бүх сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийнхан ажил үүргээ шуурхай гүйцэтгэх унаатай боллоо.
УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санаачлага, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн 18 сумын мал эмэнэлэг, үржлийн тасагт Япон улсын Yamaha маркийн мотоцикл олгосныг аймгийн Засаг дарга С.Гансэлэм гардуулан өглөө.
Малын эмч мэргэжилтнүүд өөрийн гэсэн унаатай болсноор урьдчилан сэргийлэх вакцин тарилга цаг хугацаандаа хийгдэж, мал сүргийн чанар сайжрах, шаардлагатай үед хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, алслагдсан баг, суурь малчдад цаг алдалгүй хүрч үйлчлэх боломж бүрдэж байгаа ажээ. 
Ш.Цоодол

                                                                                                                   

Related news