Өршөөлөөр суллагдсан иргэдэд газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 14:02:42

Өршөөл үзүүлэх тухай хуулиар Дундговь аймгийн харъяат 26 иргэн хорих ангиас суллагдан орон нутагтаа ирээд байгаа юм. Тэдэнд нийгмийн үйлчилгээг хүргэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар  “ Өршөөл 2015” арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд хорихоос суллагдсан болон хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй иргэдэд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх үүднээс хууль эрх зүйн зөвлөгөө өгч, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулсан бол Улсын бүртгэлийн хэлтэс иргэдийн бичиг баримтын зөрчлийг нь арилган, мэдээллийн санд бүртгэн, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар иргэдэд газар өмчлөлийн үйлчилгээ үзүүлж байна.

Энэ долоо хоногт аймгийн төвд харъяалалтай 14 иргэнд газар өмчлөлийн гэрчилгээг нь гардуулах юм.

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news