Хүчтэй салхинд байшингийн дээвэр хуурч, хашаа унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-16 15:39:27
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгаар сүүлийн хоногуудад салхи шуурга ихтэй, хүйтний эрч нэмэгдэж, зарим нутгаар бага хэмжээний цас оржээ.
Баян-Уул, Дэлгэр, Гуулин, Цогт, Цээл зэрэг сумдын нутаг 1-2 см цастай байна. Харин Монгол Алтайн нуруугаа даган 26-27 м/сек хүчтэй шороон болон цасан шуурга болж Бугат сумд халуун усны барилгын 25 м2 дээвэр хуурч, таван ханатай гэр унаж, 40 м2 хашаа нурсан хохирол гарчээ.
Цаашдаа тус аймгийн нутгаар хүйтний эрч шөнөдөө эрс чангарахын зэрэгцээ салхины хүч 16-18 м/сек байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.
                                                                                                                           Ш.Цоодол
Related news