“Хайрын булингар” эмгэнэлт жүжиг үзэгчдэд хүрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид зохиолч, найруулагч Ц.Ням-Осорын бүтээл “Хайрын булингар” эмгэнэлт драмын жүжигийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэлдээ оржээ.
Сүүлийн үед хүн бүр угийн бичгийг хөтлөөгүйн улмаас ураг төрлөө таньж мэдэхгүй дотносох, гэр бүл болсны улмаас цус ойртох эмгэнэлт байдал гарч буй учраас драмын уран бүтээлчид нийгмийн захиалгаар тус жүжигийг сонгосон гэнэ.
Жүжигт ахмад жүжигчид залуу уран бүтээлчидтэйгээ хамтран тоглох ба иргэдийг угийн бичиг хөтөлж ураг төрлөө мэдэлцэх нь хамгийн чухал гэдгийг жүжиг үзсэн иргэдэд ойлгуулахыг зорьж байгаа ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа