Автозамын засвар шинэчлэлийн ажил дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:40:06

Баянхонгор аймгийн төвийн  2 урсгалтай 5.6 км замыг шинэчлэх ажлыг 2013 оноос хийж эхэлсэн. 3.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус замын хучилт тэмдэг, тэмдэглэгээ хийгдснээр энэ онд бүрэн дуусчээ.

Тус ажлын хүрээнд ус зайлуулах систем, гэрлэн дохиот уулзвар, зам дагуух ногоон  байгууламж, услалтын системийн ажлууд хийгдсэн байна.

Мөн шинээр барих 10км автозамын ажил ид өрнөж байгаа бөгөөд Баянхонгор сумын хатуу хучилттай автозамын уртыг нэмэх зорилгоор 2014 онд 1-7 дугаар багийн нутгаар 10 км авто замын ажлыг хийж эхэлсэн бөгөөд 2014 онд эхний ээлжийн замууд ашиглалтад орж, 2015 онд хучилтын ажил хийгдэж байгаа юм.

Б.Мөнхзул

Related news