Хувийн эмнэлэгүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 23:56:06

Хөвсгөл аймгийн хувийн эмнэлэгүүдийн холбооноос эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүллээ.

Тус аймгийн хэмжээнд 25 хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Үнэ төлбөргүй иргэдэд үйлчилгээ хүргэсэн өдөр иргэд хувийн эмнэлэгүүдээр ихээхэн үйлчлүүлж ачаалалтай ажилласан бөгөөд  хамгийн доод тал нь 40  гаруй иргэдэд үйлчилжээ.

Мөн энэ өдөр шүдний хувийн эмнэлэгүүд эрүүл шүдтэй иргэддээ гарын бэлэг гардуулж  иргэдэд эрүүл байхын ач тусын талаар мэдээлэл зөвлөгөө өгчээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

   

 

 

Related news