ОХУ-ын тамирчид Олон улсын Олимпийн хороог шүүхэд өгнө
ХИЛИЙН ЧАНАДААС
Москва /МОНЦАМЭ/.Олон улсын Олимпийн хорооны ээлжит шийдвэрээр 2014 оны Сочигийн Өвлийн Олимпод оролцож байр эзэлсэн ОХУ-ын дөрвөн тамирчныг сэргээш хэрэглэсэн хэмээн үзэж, тэдний амжилтыг хүчингүй болгон, цаашдаа Олимпийн наадамд оролцох эрхийг нь хассан.
Өмнө нь цана, скелетон, бобсле, уран гүлгалтын төрөлд амжилт гаргасан ОХУ-ын 10 тамирчны амжилт мөн л энэ үндэслэлээр хүчингүй болсон. Тодруулбал тамирчдын цусыг шинжилгээнд авсны дараа хэдэн сарын өмнөөс бэлтгэсэн цэвэр цусаар сольсон байх магадлалтай хэмээн Олон улсын Олимпийн хороо үзэж буй юм.
Харин ОХУ-ын Олимпийн хорооны тэргүүн Александр Жуков болон амжилтаа тэглүүсэн тамирчид уг шийдвэрийг баримт нотолгоогүй, улс төрийн шинжтэй хэмээн үзэж цаашид шүүхэд хандахаа мэдэгдлээ.
Дашрамд дурдахад уг асуудлаас үүдэн ОХУ-ын баг тамирчдыг БНСУ-ын Пхенчхан ходот болох 2018 оны Өвлийн Олимпийн наадамд оролцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Л.Нандиа