Ослоор нас барагсдад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 17:46:32

Замын ослоор нас барагсдад Булган аймгийн иргэд жолооч нар, ЗЦ – ийн газрыхан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр боллоо.

Замын цагдаагийн тасгийн хамт олон, нийт жолооч нарын төлөөллүүд Булган сумын Сүүдэр царам захын урд талбайд цугларч замын хөдөлгөөний шинэчилсэн хууль дүрмийн талаар ярилцаж болзошгүй аюул тулгарвал хамгийн түрүүнд авах арга хэмжээ, дуудлага хийх утас албан байгууллагуудын мэдээллүүдийг сонслоо.

Мөн энэ өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ДЗОУ-ын БОНХХ, Цагдаагийн алба, Бүрэн дунд сургууль хамтран "Ногоо гэрэл, Цагаан шугам тэмцээн" -ийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 3, 4- ангийн сурагчид Ангийн багш, эцэг эхчүүд хамтран оролцож, н.Дорждэрэм багштай 4б ангийн хамт олон тэргүүлсэн байна. Шилдэг командлагчаар 3б ангийн сурагч Т.Билгүүн шалгарлаа.

 2014 онд Булган аймагт зам тээврийн ослоор 11 хүн, 2015 оны эхний 9 сарын байдлаар 16 хүн амь насаа алдсан гэсэн тоон судалгаа байна.

П.Батням

Related news