Засаг дарга эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн төлөө уриалга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 18:33:42

2015 оны 11 сарын 13-нд аймгийн Засаг дарга Д.Баярбатын гаргасан уриалга олон нийтэд хүрэв.

Засаг дарга санаачилж, таван сар ормын өмнөөс өрнүүлсэн ”Шинэчилэгдсэн эмнэлэг-Шинэлэг” үйлчилгээ аянд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвх санаачлагатай оролцож, бодит, тусламж, дэмжлэг үзүүлэхийг урьсан уриалгын эхэнд 40 гаруй жилийн нүүр үзэж буй Нэгдсэн эмнэлэгийн барилга хуучирч, муудсаны улмаас ажиллагсад, үйлчлүүлэгчдийн ая тух, эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлж буйг өгүүлсэн байна.

Цаашлаад аян эхэлснээс хойш дэмжиж, хамтран ажилласан БНХАУ-ын Жилинь муж, БҮТИ ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын гэргий Саяако Вада,Ц.Ухаанзаяа нарыг алдаршуулж, талархал илэрхийлээд, аяны хүрээнд сэргээн засварласан объектуудыг танилцуулжээ. Уриалгын төгсгөлд “Таны сайн үйлс Төв аймгийн иргэн, өндөр настан, хүүхэд багачууд хэнийг ч ялгахгүй хүрч, “Таны халуун дулаан сайхан сэтгэлээр нэгдсэн эмнэлгийн тав тухтай орчин бүрдэж, эмчилгээ, үйлчилгээний чанар дээшлэх болно” хэмээжээ.

Ш.Шүрэнцэцэг

Related news