Чавхдаст хөгжмийн дөрвөл Улаан-Үдийн Филармонийн тайзнаа тоглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЧавхдаст хөгжмийн La Campanella дөрвөл Оросын холбооны Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын Улсын филармонийн тайзнаа тоглолтоо толилууллаа.
Энэхүү тоглолтыг төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн М.Цогбадрах санаачилсан юм. Соёл судлаач доктор Д.Оюун зуучилж, Буриадын Филармонийн уран сайхны удирдагч Уланова Н.В хүлээж авч, өөрийн тайзнаа тоглуулах бүхий л ажлыг зохион байгуулав.
Монголын залуу сонгодог хөгжимчид дэлхийн хөгжмийн урлагт онцгой байр суурь эзэлдэг Францын хөгжмийн зохиолч М.Равель, К.Дебюсси нарын утсан хөгжимд зориулсан дөрвөл бүтээлүүдийг Оросын үзэгчдэд харуулж тоглосон юм.
Тус Филармонийнхон залуу хөгжимчдийг ирэх хавар болох олон улсын хөгжмийн наадамд урих талаар дуулгасан байна.
Ж.Болор