Загварын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын Дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” компаниас жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам энэ сарын 26-30-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголд хувцасны дизайн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, дизайнер, дизайны байгууллага, компаниудыг олонд таниулж алдаршуулах, шинэ загвар, бүтээлийг болон түүнийг үйлдвэрлэгчдийг сурталчлах, улмаар үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой.
Тус наадамд Монголын шилдэг салон, компани, хувийн дизайнерууд өрсөлдөх юм. Шалгарсан 20 гаруй дизайнерын бүтээлийг тайзнаа амилуулах юм. Монголын дизайнеруудын холбооны дизайнер Ж.Цэлмэг хэлэхдээ, “Энэ жилийн наадамд агентлагуудаас сонгон шалгаруулалт явуулж нийт 70-80 загвар өмсөгч оролцоно. Гала тоглолтын тайз гэрэлтүүлэг өмнөх жилүүдээс өвөрмөц байх болно” гэв.
Энэ удаагийн “Загварын долоо хоног” “Blue Sky”-д энэ сарын 26-28-нд эхлэх бол шилдгүүдийг шалгаруулах “Гоёл-2016” энэ сарын 30-нд 19:00 цагт Соёлын төв өргөөнд болох юм байна.
Ж.Болор