Дөрвөн сум уртасгасан хугацаагаар ажилладаг хүлэмжтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний төслөөс дөрвөн сумын Засаг даргын тамгын газарт уртасгасан хугацаагаар ажилладаг дулаалгатай хүлэмжийг хүлээлгэн өгсөн байна.
Иргэд олон нийтэд сурталчлах, сургалтын зориулалттай 75м2-н загвар хүлэмжийг Тайшир, Чандмань, Халиун Бугат сумдын Засаг даргын тамгын газрын харьяанд хөрөнгө оруулалтаар өгчээ. Хүлэмжүүдийн барилгыг барих, тариалалт хийх талаар төслийн ажилтнуудад сургалт хийж зөвлөгөө өгчээ. Эдгээр хүлэмж нь цаашид орон нутгийн өмч болж ашиглагдах бөгөөд уг төслөөс 17,6 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
5 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
13 days