Египетэд зэвсэгт этгээд христийн шашинтнуудыг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-12-30 11:18:05
КАИР. /Анадолу/. Египетийн нийслэл Каир хотын өмнөд хэсэгт орших Хелман дүүрэгт христийн шашны коптик урсгалыг шүтэгчдийг онилсон хоёр халдлага болсны улмаас есөн хүн амь үрэгдсэн тухай тус улсын ДХЯ мэдэгдэв.

“Анадолу” агентлагийн мэдээлснээр, нэгэн зэвсэгт этгээд сүм рүү дайрч ороод зургаан иргэн, нэг цагдааг хөнөөсөн байна.

Уг халдлагыг үйлдэхийнхээ өмнө зэвсэгт этгээд сүмийн хажуугийн дэлгүүр рүү орж, ах дүү хоёрыг буудан хөнөөсөн аж.

“Эдгээр халдлагыг манай цэргүүд үйлдсэн” гэж “Лалын улс” бүлэглэл мэдэгдсэн байна. Өнгөрсөн онд “Лалын улс”-ынхан Египетэд 100 гаруй христийн шашинтны аминд хүрч байжээ.

Христийн шашны коптик урсгалыг шүтэгчид нь нэгдүгээр сарын 7-нд “шинэ он”-оо угтдаг аж. Тэдний баярын үеэр террористууд дахин халдлага үйлдэж болзошгүй учир аюулаас хамгаалах хүчнийхэн өндөржүүлсэн бэлэн байдал шилжээд байгаа гэнэ.
Г.Доржханд
Related news