Нью-Йоркт 12 хүний аминд хүрсэн галыг бага насны хүүхэд "тавьжээ"
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /АП/. Нью-Йорк хотын Бронкс дүүргийн нэгэн орон сууцанд энэ долоо хоногийн пүрэв гарагийн орой гарсан гал түймэр нь бага насны хүүхэд цахилгаан зуухаар тоглосноос үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоолоо гэж тус хотын мөрдөн байцаагч мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.
Энэ гал түймрийн улмаас 12 хүн, тэдний дотор дөрвөн хүүхэд амиа алдсан бөгөөд дөрвөн хүний биеийн байдал маш хүнд байгаа юм.
Байцаагч Даниел Нигрогийн мэдэгдсэнээр, таван давхар орон сууцны нэгдүгээр давхарт оршин суух эмэгтэй гурван настай хүүгээ хараа хяналтгүйгээр гал тогооны өрөөнд орхисон бөгөөд хүү цахилгаан зуухаар тоглож байгаад гал алдсан байна.
Хүүгийн ээж айж сандрахдаа хүүхдээ аваад, хаалгаа онгорхой орхиж, зугтан гарснаар гал шатаар дамжин дээд давхрууд руу хурдацтай тархжээ.
Нью-Йорк хотын дарга пүрэв гарагийн орой хэргийн газарт очиж, нөхцөл байдалтай танилцах үеэрээ “Манай хотод сүүлийн 25 жилийн хугацаанд үүн шиг олон хүний аминд хүрсэн гал түймэр гарч байгаагүй” гэсэн юм.
Амиа алдсан хүмүүсийн дунд нэг, хоёр болон долоон настай гурван охин, нэг хүү бий аж. Хүүгийн нэр болон нас нь хараахан тогтоогдоогүй байна. Гал сөнөөгчид галаас 20 хүнийг аварсан аж.

Г.Доржханд