Хятад улс алсын зайн удирдлагат онгоцны технологиор олон улсад тэргүүлж байна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын Нисэхийн сургуулийн зохион бүтээсэн жолоочгүй, өндөрт нисэх чадвар бүхий алсын зайн удирдлагат “Чан Ин” нэртэй нисэх онгоцны төсөл 2017 оны Хятад улсын “шинжлэх ухаан , технологийн дэвшил” номинацийн тэргүүн шагналыг хүртлээ хэмээн Син Хуа агентлагаас мэдээллэв.
Уг төслийн хамт олны 10 гаруй жилийн хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд Хятад улс анх удаа холын зайд нисэх чадвар бүхий алсын удирдлагат нисэх онгоцны технологийг бүрэн хэмжээнд бие даан зохион бүтээж чадсан. Ингэснээр Хятад улс энэ төрлийн технологиор олон улсад тэргүүлэх хэмжээнд хүрсэн байна.
Тус сургуулийн профессор Шян Жиньү хэлэхдээ "Бидэнд ямар нэгэн туршлага байгаагүй, судалгааны ажил маань анх тэгээс эхэлж байлаа. Гэвч бид шаргуу хөдөлмөрийн үр дүнд үүнийг хийж чадлаа. Ингэснээр бид АНУ, Израйль улсын дараа буюу дангаар, бие даан зохион бүтээсэн гуравдагч улс боллоо" гэв.
Мөн тэд уг төслөө улам бүр сайжруулж, тус салбартаа олон улсад тэргүүлэхээр зорин ажиллаж байгаа ба цаашид илүү урт хугацаанд агаарт ажиллах чадвартай, шинэ түвшний онгоц зохион бүтээх судалгааны ажилд онцгой анхаарч байгаа гэнэ.

А.Анхбаяр