Америкчууд Кубын нэвтрүүлгүүдийг үздэг болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-19 15:34:22

ГАВАНА. /TASS/. “Caribbean Broadcasting Network” корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг телевизийн шинэ суваг болох “CubaNetwork” суваг 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн кабелийн болон хиймэл дагуулаар дамжуулан АНУ-д нэвтрүүлгээ үзүүлнэ. Энэ тухай Майами хотод испани хэлээр гардаг “El Nuevo Herald” сонины цахим хувилбарт мэдээлжээ.

Барак Обамагийн Засгийн газрын нэгдүгээр сард шинэ хууль баталснаар Америкийн компаниуд Кубын компаниудтай төдийгүй тус улсын радио, телевизийн хүрээлэн зэрэг төрийн мэдлийн компаниудтай харилцаа холбооны салбарт хамтран ажиллах боломжтой болсон байна. Харин Кубын ямар компанитай гэрээ байгуулсныг мэдээлээгүй байна.

Д.Жаргал

 

Related news