Цалингийн хүйсийн зөрүүг арилгахад 118 жил шаардагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-11-19 16:14:07

ЛОНДОН. /BBC/. 2133 онд буюу 118 жилийн дараа дэлхийн цалингийн хүйсийн зөрүү арилна гэж Дэлхийн эдийн засгийн форум үзэж байна.

2006 он эрэгтэйчүүд олж байсан орлогыг одоо эмэгтэйчүүд олж байна гэж Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн цалингийн хүйсийн зөрүүний тухай тайланд бичжээ. Ажил хийдэг эмэгтэйчүүдийн тоо өсөх тусам зөрүүг арилгах явц удааширч байгааг тэмдэглэжээ.

10 жилийн өмнөхтэй харьцуулбал, 250 сая эмэгтэй ажилтан дэлхийн ажиллах хүчинд нэмэгдсэн байна. Зарим улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү боловсрол эзэмшдэг боловч энэ нь эрэгтэйчүүдээс өндөр албан тушаал хаших, удирдах үүрэг гүйцэтгэхэд нөлөөлөхгүй байна.

Цалингийн хүйсийн зөрүүг арилгахаар Нордикийн орнууд шаргуу ажиллаж байгаа нь 10 жилийн өмнөх үзүүлэлттэй адил байна. Эрх тэгш байдалд хүрээгүй ч, 145 улсаас Исланд, Норвеги, Финланд, Швед улс цалингийн хүйсийн зөрүү бага орнуудыг тэргүүлжээ.

Африкийн Руанда улс АНУ, Их Британи улсаас дээгүүрт 6-д жагсав. Тус улс дахь идэвхтэй эмэгтэй улс төрчдийн тоо уг үзүүлэлтэд нөлөөлжээ.

Х.Аминаа

 

Related news