Хуулийн байгууллагын шилдэг баг, тамирчин маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2015-11-21 13:09:07

Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулж буй спортын тэмцээний нээлт өнөөдөр 11 цагаас боллоо.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг болсон хуульчдын шилдэг баг, тамирчин шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж маргааш нэгдсэн дүнгээ гаргана. Спортын сагс, гар бөмбөг, ширээний теннис зэрэг гол төрлөөр өрсөлдөх тамирчдыг хуулийн байгуулагууд өөрсдийн байгууллага тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүлснээр нь оролцуулж байна. Тиймээс өрсөлдөөнтэй болдог. Нийтдээ багийн болон хувийн амжилтаар хошуучилсан 100 гаруй хүн оролцох энэ том тэмцээн Батлан хамгаалахын яамны  "Алдар" спорт хорооны зааланд болж байна.

Ж.Батсайхан

Related news