ОУИМ Б.Гүндаваа “Malta-Open”-д дахин түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-22 10:14:06

Мальт улсад 5 дахь удаагаа зохион байгуулсан олон улсын шатрын нээлттэй тэмцээн буюу “Malta-Open”-д ОУИМ Б.Гүндаваа тэргүүн байр эзэллээ.

Бямба гарагт өндөрлөсөн тус тэмцээнд дэлхийн 31 орны 200 шатарчин оролцон оюун ухаан, ур чадвараа сорьсон юм. Монгол Улсаас Олон улсын шатрын холбоо/ОУШХ/-ны хамгийн өндөр рейтингтэй шатарчдын нэг "Шунхлай групп"-ийн тамирчин, Олон улсын их мастер Б.Гүндаваа есөн өрөг тоглосноос долоо хожиж хоёр тэнцэж найман оноогоор түрүүлэн “Malta-Open” тэмцээний хошой аварга цолтноор тодорлоо.

Д.Өлзий

Related news