Иргэдийг ихээхэн бухимдуулдаг эмнэлгийн замыг заслаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаа руу ордог авто зам маш нарийн, хоёр машин зөрөх боломжгүй, дээр нь дэнхэл донхол ихтэй байдгаас өвчтэй, яаруу сандруу яваа иргэд, хүнд гэмтэл авсан өвчтөн, төрөх эмэгтэйчүүд машинд суугаад явахад тун хүндрэлтэй байдаг байлаа.
Эл байдал нь иргэдийг ихээхэн бухимдуулж, аймгийн Засаг даргын сонорт хүрсэн юм. Бухимдал, эрсдэл дагуулсан энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын зүгээс анхаарал тавьж ажилласнаар хэд хоногийн өмнөөс уг замыг аймгийн АЗЗА компанийн хамт олон засаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар өргөсгөн хусч, индүүдэн засаад байгаа юм. Уг замыг засахад нийтдээ 20 сая төгрөг зарцуулагдах төсөв гараад байгаа аж. Одоохондоо хусч, тэгшлээд орхисон, харин ирэх хавраас асьфальт болгоно хэмээн аймгийн АЗЗА компанийн захирал хэллээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг