Дэрэн сумын багууд их эмчтэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДэрэн сумын бүх багт их эмч ажилладаг болсон байна. Сумын Засаг дарга ЭМШУИС төгссөн залуусыг багийн эмчээр ажиллуулах гэрээ хийж нутагтаа урьснаар ийнхүү сумын дөрвөн баг тус бүр их эмчтэй болж, сумын нэг их эмчид төвлөрч байсан ачаалал хөнгөрчээ.
Багийн их эмч нар хоёр жилийн турш тогтвор суурьшилтай ажиллаад сургуульдаа үргэлжлүүлэн суралцах юм байна. Энэ хугацаанд тэднийг амьдрах орон байраар хангаж, мянгат малчин өрхүүд өвлийн идэш хоолыг хариуцах зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн гэж сумын Засаг дарга Н. Мядагмаа хэллээ.
Хөдөөгийн багийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр ирсэн их эмч залуус Хөвсгөл, Төв аймаг болон Улаанбаатар хотын харъяат иргэд ажээ.
Дундговь Т. Отгонтуяа