UBIKE төсөлд хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-02-12 17:12:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас UBIKE буюу “Хотын дугуйн түрээсийн үйлчилгээ” төсөлд хамтран ажиллах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах болжээ.

Дэлхийн томоохон хотууд автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Монгол Улс ч дэлхий нийтийн жишгээр дээрх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж буй юм. Энэ хүрээнд түрээсийн дугуйн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах болжээ.

Энэхүү төсөлд хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж дугуйн зогсоолуудын төлөвлөгөө буюу тоо хэмжээ, байршил, техникийн шийдэл, түрээслэх дугуйн чанар, техникийн үзүүлэлт, түрээсийн төлбөрийн санал, хяналтын систем, засвар үйлчилгээ, үйл ажиллагааны танилцуулга, санхүүжилтийн хэмжээ зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх ёстой аж. Дээрх материалыг ирэх сарын 01 хүртэл НЗДТГ-т хүлээн авна.

Ч.Ариунболд
Related news