Дорнод их сургууль Хөлөнбуйрын их сургуультай хамтын ажиллагаагаа баталгаажууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЗүүн бүсийн хамгийн том сургууль болох Дорнод их сургууль гадаад харилцаагаа улам өргөжүүлсээр байна.
Саяхан тус сургууль БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд “боловсролын сүлжээ” хөтөлбөрийг баталж гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Дээрх арга хэмжээнд Хөлөнбуйрын их сургуулийн захирал Жү ЮҮ Дун тэргүүтэй төлөөлөгчид Дорнод их сургуульд зочиллоо.
Уг хоёр сургуулийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж харилцан оюутнуудаа сургаж байгаа билээ. Солилцооны оюутнууд хоёр жилээр ээлжлэн хоёр талдаа суралцаж төгсөх юм. Одоогоор Дорнод их сургуульд ӨМӨЗО-ны 34 оюутан, дөрвөн багш сурч ажиллаж байна.
Б.Туяа
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
6 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
6 hours