Хүүхдэд ээлтэй аймаг хөтөлбөрийн хэрэгжилт 86 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 10:50:04

Хөвсгөл аймагт НҮБ-ын хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийн биелэлт 86 хувьтай гэж Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дүгнэлээ.

Энэ үеэр эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдэд зарцуулагдах хөрөнгө оруулалт багассан нь хөтөлбөрийн хэрэгжилтэнд нөлөөлж байгааг хэлж байв. Цаашид хүүхдэд ээлтэй орчин засаглалыг бэхжүүлэх шаардлагатай байгаа учраас 17 суманд Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж хөтөлбөрийг эрчимжүүлэхээр болжээ.

Б.Гантуяа

 

Related news