УИХ-ын гишүүний “Шинэ алхам” ном төгсөгчдийн гарт хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭУИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат жил бүр төгсөх ангийн сурагчдын Элсэлтийн шалгалтанд зориулсан “Шинэ алхам” номыг ЕБС-ийн төгсөх ангийнханд хүргэдэг уламжлалтай.
Уг номонд төгсөх ангийн хүүхдүүдэд хэрэгцээтэй мэдээлэл бүрэн хэмжээгээр байдаг учраас төгсөж буй хүүхдүүд амтархан уншиж, өөрсдийнхөө гарын авалга болгон хэрэглэсээр ирсэн юм. Өмнө нь эрхэм гишүүн номоо хаврын төгсөлтийн өмнөхөн хүүхдүүдийн гарт өгдөг байлаа. Харин энэ жилийн тухайд эцэг эх, багш, сурагчдаас намар өгч байх нь илүү үр өгөөжтэй, хүүхдүүд шалгалтандаа бэлдэх боломжийг эрт олгож өгөх нөхцөлийг бий болгох учраас эрт хүргүүлээч гэсэн саналын дагуу ийнхүү бэлтгэн Сэлэнгэ аймгийнхаа 17 сум, 6 тосгоны төгсөх ангийн хүүхдүүдэд хүргүүлээд байгаа аж.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг