Д.Трамп Оросын дипломатуудыг улс орноосоо гарч явахыг шаардах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-25 13:12:08
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын дипломатуудыг улс орноосоо гарч явахыг шаардах бодолтой байгаа аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ талаарх шийдвэрээ Д.Трамп ирэх даваа гарагт зарлаж магадгүй юм байна. Тэрбээр ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бэлэн байгаа хэдий ч Европын холбооны бусад гишүүн улс ч мөн Оросын эсрэг ийм алхам авч хэрэгжүүлэх эсэхэд итгэлтэй байхыг хүсч байгаа аж.

Харин Цагаан ордны хэвлэлийн алба мэдэгдэхдээ “Оросыг зэмлэн буруушаах Их Британийн талд АНУ бат зогсож байгаа. Одоогоор бид энэ талаар мэдэгдэл хийхгүй” гэжээ.
Э.Аянзаяа 
Related news