Аймгийн нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд зузаан цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 10:09:11

Аймгийн Статистикийн хэлтсээс  энэ оны  өрх, хүн ам, хөдөө аж ахуйн нэгдсэн тооллого  явуулах семинарийг аймгийн ЗДТГ-ын газрын хурлын танхимд өнөөдөр  өглөө.

Аймгийн Засаг даргын захирамжаар энэ ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах комис томилогдож, тооллогын ажил энэ сарын 7-ноос эхлэн арав хоногт  явуулах юм. Тус аймгийн нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь зузаан цасан бүрхүүл тогтсоноос  малчид цасны нимгэн, бэлчээр даган өвлийн нүүдэл хийж хүн, малын хөдөлгөөн ихэсч, хүйтний эрч чангарч байгаа зэрэг хүндрэлтэй байдлыг   анхааруулав. Мөн туулах чадвар сайтай машин тэргээр явах, тоологчид хувийн бэлтгэлээ сайтар базаахыг ч  санууллаа.

   Г.Сүхээ

Related news