Баянхонгор аймагт түргэн тусламжийн хоёр автомашин хуваарилсныг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-08 14:42:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлт"-ийн арга хэмжээнд оролцож, Баянхонгор аймагт ажиллах ажлын айлчлалаа албан ёсоор эхлүүлсэн.
Мөн энэ үеэрээ жилийн ажлын хүрээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн дээжийг холбогдох албаныханд гардуулах ёслол болов. Тодруулбал, трактор, хүлэмж, ямааны саалтуур хоёр, саалтуурын зогсоол, хонь хяргах машин, гар трактор зэргийг ХХААХҮ-ийн яамнаас Баянхонгор аймгийн ХХААХҮГ-т хүргүүлсэн байна. Түүний дээж болох тракторын түлхүүр, малын тарилга зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд гардуулсан юм. 
Эрүүл Мэндийн Яамнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс түргэн тусламжийн хоёр автомашиныг Баянхонгор аймагт хуваарилжээ. Мөн үеэр тус автомашинуудыг Эрүүл мэндийн газар, Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвд өгөхөөр орон нутгаас шийдсэн бөгөөд түлхүүрийг холбогдох хүмүүст гардуулан өгөв.
                                                                                                                              Б.Мөнхзул
Related news