Оросын худалдааны төлөөлөгчийн газар Монголд нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-12-01 15:23:32

УЛААН-ҮД. /vt-inform/.  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Оросын худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр боллоо. Буриадын Эдийн засгийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев холбогдох баримт бичигт гарын үсэг зуржээ.

Худалдааны төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог Оросын Эдийн засгийн хөгжлийн яам ойрын хугацаанд тодорхойлох аж.

Эдийн засаг, аялал жуулчлал, газар тариалан, тээврийн харилцаа, боловсрол, соёл, спортын салбарт Буриад улс Монголтой хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Монгол бол тус улсын худалдааны чухал түнш бөгөөд хоёр орны гадаад худалдааны эргэлт 2015 оны эхний есөн сарын хугацаанд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.1 хувиар өсчээ. Энэ нь 2014 оны 11 дүгээр сард Орос, Монголын хооронд визгүй зорчих журам нэвтрүүлсэнтэй холбоотой.

Хоёр орны харилцааг хөгжүүлж, гүнзгийрүүлэх зорилгоор төрийн эрх баригчдын болон бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй хэд хэдэн уулзалт хийж, үйлдвэр эрхлэгчдийн оролцоотой үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулж байна гэж Буриадын Эдийн засгийн яам онцлон тэмдэглэжээ.

ОХУ одоогийн байдлаар дэлхийн 55 оронд худалдааны төлөөлөгчийн газраа нээсэн байна.

Д.Жаргал

 

Related news