Ахмад волейболчдын аймгийн аварга багууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-11 13:40:22
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ахмад волейболчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн Орхонтуул сумын Рашаант тосгонд амжилттай болж өндөрлөсөн байна. 
Энэ удаагийн ахмад волейболчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн БТТА, волейболын спортын ахмад тамирчин Б.Нарантуяагийн нэрэмжит болон зохион явагдсанаараа онцлогтой аж. Тус тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 9 багийн нийт 150 гаруй ахмад тамирчид оролцож авхаалж, самбаагаа сорин өрсөлджээ.
Ингээд эрэгтэй баг тамирчдаас Мандал сум, эмэгтэй тамирчдаас Орхонтуул сумын Рашаант тосгоны багууд аваргын алтан медаль хүртсэн байна. Дэд байрт эрэгтэйчүүдээс Мандал сумын Хэрх тосгоны баг, эмэгтэйчүүдээс  Сүхбаатар сум, гутгаар байрт Орхонтуул сумын Рашаант тосгон, Хөтөлийн ЦШК-ийн багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ. Тэмцээний багийн дүнгээр Рашаант баг шилжин явах цомын эзэд болсон байна. Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Сүхбаатар сумын Д.Сэлэнгэ, Мандал сумын М.Гансүх, холбон тоглогчоор Сүхбаатар сумын Г.Мөнх-эрдэнэ, Хөтөл ЦШК-ийн Б.Отгонсүрэн нар шалгарчээ.
Ирэх 2019 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Хушаат сум хүлээн авч зохион байгуулахаар болсон байна.
Ч.Отгонцэцэг 
Related news