"Манлайлагч гэр бүл" уулзалт, хэлэлцүүлэгт 75 хос оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-15 14:57:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Олон улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан "Манлайлагч гэр бүл" уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, ахмад, дунд, залуу гэр бүлийн төлөөлөл болсон 75 хос буюу 150 төлөөлөгч оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд төрөөс гэр бүлийн талаар баримталж байгаа бодлого, чиглэлийг танилцуулах, гэр бүлийн боловсрол олгох сургалт явуулах, онцлох гэр бүлүүдийг тодруулж алдаршуулах, хүүхэд хүмүүжлийн эерэг арга үндэсний аяныг идэвхжүүлэх, залуу хосуудаар гэр бүлийн андгай өргүүлж, батламж олгох, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудыг тодруулж шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн байна. Энэ үеэр аймгийнхаа манлайлагч гэр бүлийг 6 номинациар тодруулж алдаршуулах гэнэ. Тус аймгийн хэмжээнд 38746 өрх гэр бүл байгаа тоон судалгаа байна. Цаашид Манлайлагч шилдэг гэр бүлүүддээ тулгуурлан гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн боловсрол, гэр бүлийн эрүүл байдлыг хангах, гэр бүлд байгаа эерэг уур амьсгалыг түгээн дэлгэрүүлэх, гэр бүлд байгаа хүчирхийлэл архины хамаарал хүүхдийн эрхийн зөрчил зэрэгт нөлөөлж байгаа сөрөг хандлагуудыг бууруулахад чиглэгдсэн бодлого үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх ажээ.
Б.Гантуяа  
Related news