Дорнод аймгаас ХДХВ-ийн 7 тохиолдол илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 09:40:19

Энэ тоон мэдээллийг ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү өнгөрсөн жил Дорнод аймагт ажиллах үеэрээ хийсэн юм. Түүнээс хойш энэ тоо нэмэгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ өвчинтэй дэлхий нийтээрээ тэмцэж байгаа ч өнөөдрийг хүртэл бүрэн эмчлэх аргыг олоогүй, тархалт нь ч буурахгүй байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байна. Монголд ДОХ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд 20 гаруй жил өнгөрчээ. Манай улсад 2015 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ\ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэний 26 нь нас барж, 98,4 хувь нь бэлгийн замаар халдварласан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. НҮБ-ын хийсэн тооцооллоор манай улсын хэмжээнд ДОХ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай аж.

Б.Туяа

Related news