Найман сургууль, цэцэрлэгийг шинээр барьж байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт сүүлийн гурван жилд 4 сургууль, 4 цэцэрлэг, 1 дотуур байрны барилга шинээр барьж ашиглалтад оруулжээ.
Тодруулбал Асгат, Баяндэлгэр, Мөнххаан, Баруун-Урт суманд сургуулийн, Баруун-Урт суманд 200 хүүхдийн дотуур байр, Асгат, Мөнххаан, Баруун-Урт суманд хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсанаар сургалтын орчин сайжирч, хамрах хүүхдийн тоо ч нэмэгдсэн байна. Тэдгээрт улс, орон нутгийн төсвөөс нийтдээ 11,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Г.Сүхээ