Аймгийн Цагдаагийн газар "Найдвартай татвар төлөгч"-өөр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-17 13:46:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Татварын хэлтэс “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэв. Татвар төлөгчдийн өдрийн хүрээнд жил бүр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс шилдэг татвар төлөгчдийг шалгаруулан урамшуулдаг уламжлалаар өнөө жилийн шилдгүүдийг шагнаж урамшууллаа.
Хууль дээдлэгч татвар төлөгч байгууллагаар А.Батмөнх захиралтай "Баялагтайхар", С.Байгальмаа захиралтай "Ажбид", С.Оюун захиралтай "Баялагбогд", П.Рэнцэнпэлжээ захиралтай "PМB" зэрэг 10 компани шалгарчээ. Харин энэ оны Найдвартай татвар төлөгчөөр Б.Оюутболд даргатай Цагдаагийн газар, З.Шарав захиралтай Баянжаргант ХХК шалгарсан байна. Мөн 2018 оны Шилдэг татвар төлөгчөөр Ж.Өлзийбодьжав захиралтай "Баялаг-Өлзий" ХХК, И.Золбоо захиралтай "Шандас транс" ХХК, Л.Пүрэвсүрэн захиралтай "Зүүн шанд ХХК"-иуд шалгарав.
Сонирхуулахад, НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойшхи хоёр жилийн хугацаанд Баянхонгор аймгийн татварын хэлтэс төрийн байгууллагуудтай хамтарч ажилласны үр дүнд НӨАТ-ын баримт хэвлэж өгдөг цэгийн тоо 1127 болж өссөн байна.
                                                                                                                                                   Б.Мөнхзул
Related news