Аймгийн хэмжээнд хүүхдийн унших хурдыг тогтоож, дээшлүүлэх ажлыг эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар, Монголын Үндэсний номын сан, Аймгийн төв номын сан, хамтран номын санчдын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж аймгийн хэмжээнд хүүхдийн унших хурдыг тогтоож, дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар болов.
Сүүлийн үед хүүхдүүд ном уншихаас илүү гар утас оролдон ихэнх цагийг өнгөрүүлж байна. Хүүхэд ном уншихгүйн улмаас унших хурд эрс буурсан гэнэ. Иймээс номын санч бүр хүүхдийг номтой нөхөрлөх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.
Мөн номтой холбоотой соёл олон нийтийн ажил зохион байгуулах тэргүүн туршлагуудаас суралцаж, хүүхэд бүрийг номын клубээр дамжуулан хөгжүүлэх боломжийг судалсан байна. Цаашид “Нэг сурагч-Нэг ном" аяныг өрнүүлэхээр боллоо.

Б.Гантуяа