Баянхонгор аймгийн уяачид зөвлөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-нд Баянхонгор аймагт ажиллана.
2011 оноос уламжлал болгосон "Монгол Уяач-3000" бүсчилсэн зөвлөлгөөнийг Баянхонгор аймгийн "Хонгорын хурд" МСУХ зохион байгуулж байгаа бөгөөд МСУХ-ны салбар холбоодын тэргүүн болоод уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан морины зүтгэлтэнүүд оролцох юм.
Зөвлөлгөөнөөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэлэлцүүлэг, Эрлийз Монгол адууг хэрхэн зааглаж уралдуулах, Хаврын морин уралдаан, Хурдан морины уралдаанч хүүхэд, Уяачын улсын цол, Морьтны соёл зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Ийнхүү уяачдын санал бодлыг тусгаж Монголын МСУХ-ны ажлын хэсэг нэгтгэснээр холбооны бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах аж.

Б.Мөнхзул