Баянхонгорын театрынхан Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт тоглоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Сономын Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын зун цагийн аялан тоглолт эхэллээ.
Аймгийн Хөгжимт драмын театрын мэргэжлийн таван ангийн 50 гаруй уран бүтээлч өөрсдийн мэргэжлийн ур чадвар, чадал чансаагаа төвийн үзэгчдэд таниулах, сурталчлах зорилгоор өнөөдөр замдаа гарсан юм.
Тус театрын уран бүтээлчид Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын театрын тайзнаа "Эрдэнэ тээлийн уянга" дууриа тоглоно. Тэд төвийн бүсийн үзэгчдийнхээ мэлмий, сонорыг мялаахаар 16 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ замд гарч байгаа нь энэ аж.
Б.Мөнхзул