Санхүүгийн сургагч багш нарыг бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголбанкны санаачилгаар Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжих аяныг нэгдүгээр сараас эхлэн энэ сарыг дуусталх хугацаанд өрнүүлж буй. Аяны хүрээнд “Орон нутгийн иргэдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх” сургалт Баянхонгор хотноо боллоо.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь сэдэвт сургалтад аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, “Орон нутгийн иргэдэд зориулсан санхүүгийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх" сургалтанд Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш нар хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн байна.
Сургалтаар хувийн санхүүгийн төлөвлөлт, мөнгөний үнэ цэнэ ба мөнгөө хэрхэн зөв удирдах, өрхийн төсөв, хуримтлал ба хадгаламж, зээл, тэтгэвэр нийгмийн даатгал, санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах нь зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч чадавхийг нэмэгдүүлжээ.
Санхүүгийн хэрэглэгч гэж санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй хүнийг хэлдэг бол зарим улсад жижиг болон бичил аж ахуйн нэгжийг хамруулах тохиолдол байдаг байна. Тус аян нь нийт санхүүгийн салбарыг хамарч байгаа бөгөөд санхүүгийн хэрэглэгч болон санхүүгийн үйчилгээ үзүүлэгч хоорондын эрх тэгш харилцах чадамжийг бэхжүүлж, уг харилцаанд оролцогчдын эрх ашгийг хамгаалах хяналт, зохицуулалтын байгууллагын үүрэг, эрсдэлд суурилсан шалгуур стандартыг боловсронгуй болгож байгаа аж.

Б.Мөнхзул