“Төв буюу Хангайн бүс-2018” үсчин гоо засалчдын тэмцээнд Дарханы баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо “Төв буюу Хангайн бүс-2018” үсчин гоо засалчдын тэмцээн энэ сарын 18-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын үсчин гоо засалчдын холбоо, Сэлэнгэ аймгийн үсчин гоо засалчдын холбоо, Lakme Inspired haircare хамтран зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 7 аймгийн 88 үсчин, гоо засалчид 9 төрөлд ур чадвараараа өрсөлдлөө. Тэмцээнийг дэлхийн хэмжээний шүүгч, Монгол Улсын мастер үсчин, Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, Олон Улсын хэмжээний шүүгч, Монгол Улсын мастер үсчин Ц.Хүрэлбаатар,
Монгол Улсын мастер үсчин Ө. Алтаншагай, Монгол Улсын мастер гоо сайханч Ж.Саранмандах нар шүүн явууллаа.
Ингээд тэмцээний
-эрэгтэй кератив төрөлд Баянхонгорын Б.Ууганцэцэг,
-эмэгтэй салоны тайралт төрөлд мөн аймгийн Э.Бавуудорж,
-эмэгтэй урт үсний долгионтой задгай самналт төрөлд Дархан-Уул аймгийн н.Дэлгэрзаяа,
-эрэгтэй сонгомол засалт хэлбэржүүлэлт төрөлд Архангайн М.Сэдбазар,
-эмэгтэй кератив хэлбэржүүлэлт төрөлд Сэлэнгэ аймгийн н.Батсүрэн,
-эрэгтэй зураглалтай тайралтаар Дархан-Уул аймгийн Г.Дулмаа,
-эмэгтэй урт үсний үдшийн гоёлд Хөвсгөлийн Д.Эрдэнэтуул,
-Тайзны нүүр будалтыг төрөлд Сэлэнгэ аймгийн Б.Марта,
-Гелин хумсан дээрх зургалалаар Сэлэнгийн Б.Номинзаяа нар тэргүүлжээ.
Энэ удаагийн тэмцээнээс Дархан-Уул аймаг давхардсан тоогоор 21 хүн оролцож алтан медаль хоёр, мөнгөн медаль гурав, хүрэл медаль тав хүртэн “Шилдэг аймаг”-аар шалгарлаа. Шилдэг үсчингээр Баянхонгор аймгийн Б.Ууганцэцэг, “Шилдэг эмэгтэй модель”-оор Баянхонгор аймгийн Н.Долгормаа, “Шилдэг эрэгтэй модель”-оор Дархан-Уул аймгийн Э.Өсөхбаяр нар шалгарсан байна.
Энэхүү өргөн бүрэлдэхүүнтэй олон төрөлт, үсчин, гоо засалчдын тэмцээнийг Сэлэнгэ аймаг анх удаа амжилттай зохион байгуулсан аж.

Ч.Отгонцэцэг